Twitter LinkedIn

Mongolia

КОСОЛ нь Монгол улс дахь үйл ажиллагаагаа 2010 оноос Рио Тинто-гийн Мэдээлэл Технологийн хэлтэст SAP Үйлдвэрийн Арчилгааны экспертизийг Оюу Толгой хэмээн танигдсан уурхайд гүйцэтгэлээр эхэлсэн билээ. Тухайн үед Монгол улсын уул уурхайн салбарт тэсрэлт болж эдийн засаг хурдацтай хөгжиж байсан юм.

Оюу Толгойн хөгжлийн өөр өөр үе шатанд ажиллаж байх хугацаандаа КОСОЛ-н  мэргэжилтнүүд эндхийн зах зээлийн талаар маш сайн ойлголттой болсон ба КОСОЛ энэ бүсэд чанартай, тогтвортой үйлчилгээ үзүүлье гэвэл байнгын албан газар байгуулах шаардлагатай нь илт болсон юм.

2013 оны 6-р сард КОСОЛ Монголиа ХХК мэндэлсэн билээ.

Улаанбаатарт төвтэй iERP Консалтингтай бид стратегийн түншлэлийн харилцаа ба энэ нь бидний уул уурхай ба эрдэс боловсруулалтын салбар дахь өргөн мэдлэг мөн iERP-н дотоод мэдлэгийг хослуулах боломж олгон, Монгол улсад мэргэшсэн зөвлөхүүдийн өгөх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг шийдлүүдийг санал болгож байгаа юм.

Сүүлийн 13 жилийн турш дэлхийн хамгийн том1 уул уурхайн байгууллагуудтай ажилласны хувиар бид энэ салбарын шинээр байгуулагдаж буй ба байр сууриа олсон байгууллагуудын хэрэгцээг ойлгодог болсон бөгөөд байнгын албан газартай болсноор Монголын хурдацтай хөгжиж буй зах зээлд уг мэдлэгээ хуваалцахыг хүсэн хүлээж байна.

 

Технологийн Системүүд болон Стратегийн мэргэжилтнүүд

КОСОЛ нь өөрийн үйлчлүүлэгчдэдээ бизнесийн  үйл явц ба технологийн системүүдийг илүү оновчтой болгох стратегийн зөвөлгөө болон бодит гүйцэтгэлээр хангахад мэргэшдэг.

Манай зөвлөхүүд уул уурхайн, эрдэс боловсруулалтын болон технологийн систем зэрэг үнэтэй экспертизийг хослуулсан.

Энэ хослол бидэнд стратеги төлөвлөгөө, дизайн, үйлдлийн ба энтерпрайз системүүдийг илүү оновчтой болгох, бизнессийн явцыг цаг ямагт сайжруулах болон хамгийн хэцүү бэрхшээлүүдийг давах боломж олгодог.

Энэхүү бодит туршлага, прагматик мөн шударга хандлага нар хослон үйлчлүүлэгчдэд маань зориулагдсан  хамгийн үр дүнтэй, урт хугацааны шийдлүүдийг сонгон хэрэгжүүлэхэд тусалдаг юм.

 

Бидний үйлчилгээнүүд

КОСОЛ-н үйлчилгээнүүд:

  • Стратеги – технологийн системийн дизайн ба сайжруулалт дээр объектив, уялдаатай ба мэргэжлийн зөвлөгөө өгнө.
  • Энтерпрайз Системүүд – Системийн дизайн, гүйцэтгэл, сайжруулалт ба нэгтгэлийг Эллипс болон Sap энтерпрайз системүүд дээр хийнэ.
  • Үйлдлийн Системүүд – Гүйцэтгэлийн системийн стратеги, тодорхойлолт ба удирдлага боловсруулах, бизнес хариуцлага болон үйлдлийн төлөвлөлт ба хуваарилалтыг хийнэ.
  • Бүтээгдэхүүнүүд –  бизнесийн үйл явц ба системүүдийг уялдуулах, чиглүүлэхэд туслах батлагдсан энтерпрайз ба дата шийдлүүдийн цуврал бий.
  • Суппорт – Эллипс ба SAP Суппорт

 

Further Information

Компанийн дэлгэрэнгүй танилцуулга
КОСОЛ Сентерра Гоулд компанийн Эллипс Суппорт гэрээг авлаа
КОСОЛ Монгол улсад iERP консалтинг-тай хамтарснаар урагшиллаа
КОСОЛ Монгол улсад үйл ажиллагаагаа тэлэхээ мэдэгдлээ – 2013 оны 6-р сарын 14

State Number: 9019065090

Registration Number: 5729157